COVID-19

01.19: Халдварын 3,088 шинэ тохиолдол батлагдаж, НАС БАРАЛТ бүртгэгдсэнгүй

Гэрэл зургийг
MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.01.19/

Сүүлийн 24 цагт халдварын 3,088 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тохиолдлуудын 1,708 нь Улаанбаатар хотод, 1,380 нь орон нутагт батлагджээ. 8,882 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 1,287 нь хүүхэд бол 834 нь жирэмсэн эх байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Халдвар авсан иргэдийн,

  1. 2,862 хүний биеийн байдал хөнгөн,
  2. 5,092 хүний биеийн байдал хүндэвтэр,
  3. 875 хүний биеийн байдал хүнд,
  4. 53 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 2,016 болсон бол гэрийн ажиглалтад 41,854 хүн байгаа аж.

Мөн 2,268,377 хүн вакцины I тунд, 2,168,827 хүн вакцины II тунд, 979,390 хүн III тунд, 49,504 хүн IV тунд хамрагджээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet