Live
ЭРҮҮЛ МЭНД

“Амны хаалт зүүх нь Ковид-19-өөс сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн чухал хэрэгсэл юм”

“АМНЫ ХААЛТ”-ын ач тусын талаар НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, АУ-ы доктор Б.Сувд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Маск зүүх нь Ковид-19-өөс сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн чухал хэрэгсэл юм. Иргэд гадаад орчинд маскаа тогтмол зөв зүүж байгаа хэдий ч дотоод орчинд зүүж хэвшээгүй байгаа нь судалгаагаар ажиглагдаж байна. Амны хаалтаа зөв зүүх болон хүн хоорондын зай барих нь таны халдвар авах эрсдлийг бууруулна” гэлээ.

Амны хаалт заавал зүүх

  • 2 түүнээс дээш насны хүмүүс дотоод орчинд заавал амны хаалт зүүх
  • Гадаа орчинд заавал амны хаалт зүүх шаадлагагүй ч агаарын бохирдлоос сэргийлэх амны хаалтаа зүүх
  • Вакцины бүрэн тунгаа авсан хүмүүс ч халдварын тархалт өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг хэрэгжүүлж амны хаалтаа зүүх

Амны хаалтыг зөв хэрэглэж байгаа шалгах 2 арга

  • Таны амны хаалт нүүрэндээ сайн таарч байгаа эсэхийг шалгаарай. Амьсгалаар гарч буй дусал бүхий агаар амны хаалтны ирмэгээр нэвчиж, гадагшлуулдаг
  • Өөрийн шүлсний дуслыг гадагшлуулахгүй, бусдын дуслыг нэвтрүүлэхгүйн тулд давхарга бүхий амны хаалт сонгоорой

Амны хаалт зүүх дараалал

  • Гараа савандаж угаана
  • Амны хаалтаа зүүнэ
  • Гадна болон дотор талыг зөв тааруулна
  • Хатуулгыг хамартаа тааруулна
  • Ямар нэгэн зай завсар гаргахгүйгээр нүүрэндээ тааруулна
  • Зөв зүүсэн амны хаалтандаа хүрэхгүйгээр заасан хугацаанд зүүнэ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet