Live
COVID-19

“Омикрон хувилбар эмнэлзүйн хөнгөн шинж тэмдэгтэй хэдий ч иргэд зовиур ихтэй байгааг мэдээлж байна”

КОВИД-19 Омикрон хувилбарын онцлогийн талаар ҮНТЭ, Уушги харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Омикрон хувилбар халдварлах чадвар маш өндөр. Эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн хэлбэртэй хэдий ч иргэд зовиур ихтэй байгааг мэдээлж байна. Өндөр настай, эрсдэлтэй бүлэг, архаг суурь өвчтэй хүмүүс өрхийн эмнэлэг болон эмнэлэгт хандахыг зөвлөе. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд архаг суурь өвчин байхгүй бол иргэн та өөрийгөө гэртээ тусгаарлан халуун шингэн зүйл сайтар ууж халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Мөн эмч Антибиотик хэрэглэ гэж зөвлөөгүй л бол хэрэглэж болохгүй” хэмээгээд дараах шинж тэмдгийг нэрлэлээ. 

Омикрон хувилбарын үед нийтлэг илрэх шинж тэмдэг:

  • Халуурах
  • Ханиалгах
  • Ядарч сульдах
  • Амт, үнэр алдагдах

Нийтлэг бус шинж тэмдэг:

  • Хоолой өвдөх
  • Толгой өвдөх
  • Гүйлгэж суулгах
  • Биеэр тууралт гарах

Хүнд шинж тэмдэг:

  • Амьсгаадах
  • Цээжээр өвдөх
  • Ухаан санааны байдал алдагдах
  • Биеэр тууралт гарах

Халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Хүн хооронд дор хаяж нэг метр зай барих
  • Маск тогтмол зүүх
  • Агааржуулалт сайтай байх
  • Хүний бөөгнөрлөөс зайлсхийх
  • Гараа байнга угаах
  • Ил задгай ханиаж, найтаахгүй байх
  • Вакцин хийлгэх

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet