Live
УЛС ТӨР

АН: УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн цэцэд өгнө

АН-аас нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулахаар өгч байгаа талаар мэдээлэл хийлээ. 

АН-ын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан намын бүлгийн хувьд бодлогын мэтгэлцээн ялгаатай талууд гэдэг нь бүлэг бүхлээрээ хуралдаж үйл ажиллагаагаа нэгтгэн зохицуулж байж, амжилттай байх ёстой. Энэ чиглэлд АН-ын бүлгийн дарга, дотоод зохион байгуулалтад асуудал гарч намрын чуулганыг эхнээс төгстөл холбогдох албан тушаалтнуудад тавьсаар ирсэн. Өнөөдөр намрын чуулганы хаалт болж байна. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт бид УИХ-ын даргыг хуулиа биелүүлээч,  хуулиа биелүүлэхгүй бол шүүхэд хандана гэдгээ илэрхийлж байсан. Одоо бид Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. 

Г.Занданшатар даргыг эрх баригч намаас сонгогдсон УИХ-ын даргын хувьд биш, ардчиллын үнэт зүйлсийг тээгч, хамгаалагч, бодит үйлдэл хийгч төрийн түшээ гэж хүндэтгэн үздэг. Ардчилсан намын цөөнхийн үйл ажиллагаанд зохион байгуулалттай оролцож, бодлогын мэтгэлцээн зэрэг олон зүйл сайжрах боломж бололцоог Г.Занданшатар даргын хувьд эс үйлдлээрээ хааж, хойш татаж байгаад харамсаж байна. Өнгөрсөн долоо хоногт шинэ үндсэн хуулийн 30 жилийн ой тохиосон. Ардчилсан шинэ үндсэн хуулийн үзэл санааг олон зүйлээр ярьж болох ч хамгийн гол зүйл нь Парламентын ардчилал, Монгол Улс парлементын тогтолцоот улс гэдгээ зарлан тунхагласан үйл явц”. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал “Ардчилсан намын тамганы маргааны асуудлыг эхлүүлсэн төрийн албан хаагч нарыг АТГ-т шалгуулахаар өгсөн. Харамсалтай нь энэ асуудалд хэрэг үүсгэн шалгаагүй. Энэ удаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс бүртгэлийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар өнөөдөр өглөө. Энд УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, хэлтсийн дарга Б.Ганзориг, хяналтын байцаагч Ж.Чиймаа, Д.Чинтулга гэсэн дөрвөн хүн бий. Мөн Улсын дээд шүүхийн тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран нарыг АТГ-т шалгуулахаар өгсөн. Ер нь авлига албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тиймээс АТГ энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой. Энэ асуудалд УИХ-ын гишүүд хяналт тавьж ажиллана” гэж мэдэгдлээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet