COVID-19

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Бид одоо сандралгүй ажиллах хэрэгтэй

ЭМЯ-наас мэдээлэл хийж, коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэн болохыг мэдээллээ. Тухайн иргэн Франц Улсын иргэн бөгөөд халуурах шинж тэмдэг илэрч, тусгаарлан сорьцын шинжилгээ авсан нь 9-нөөс 10-нд шилжих шөнө 02:00 цагт хариу нь эерэг буюу коронавирусийн халдвар илэрсэн байна.

ЭМЯ-ны эмнэлэгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдөр өглөө 06:00 цагт Улсын онцгой комисс хуралдсан. Дорноговь аймаг руу мэргэжлийн багийн эмч нарыг явуулсан. Халдвар илэрсэн иргэний ойрын хамт байсан 40 хавьтагчийг тусгаарласан байгаа.  Тухайн иргэнд эмчилгээ хийгдэж байгаа бөгөөд биеийн халуун нь 36.7 хэм, өвдсөн зовиургуй байгаа” гэлээ.

            ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “Бадрах-Энержи”-д тусгаарлагдсан тохиолдлын шинжилгээний хариу эерэг гарч коронавирус  илэрсэн. Батлагдсан тохиолдол шөнө хариу нь гарсан. Нийт ойрын 123 хавьтагч байгаа тандалт судалгаа хяналт хийж байна. Бид дэлхийн 100 гаруй улсад тархаад байгаа өвчинтэй нүүр тулаад байна. Одоо сандралгүй тайван байж ажиллах хэрэгтэй. Иргэд сандралгүй бидний ажилд садаа бололгүй байх хэрэгтэй” гэв.

            ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Бид бэлэн байдлаа хангаж сайн зохион байгуулсан. Иргэд маань мэдээлэлтэй болсон. Сандралгүй байж, зөвлөмж зөвлөгөөнүүдээ сайтар дагж мөрдөх хэрэгтэй. Амны хаалт зүүх, гараа ариутгах энгийн боловч маш хэрэгтэй зөвлөгөөнүүдээ дагах хэрэгтэй” гэсэн юм.

Д.Занданбат

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet