ЭМЯ: Коронавирусийн эсрэг вакциныг хамгийн хурдандаа 18 сарын дараа гаргахад дэлхийд рекорд тогтооно

Манай улсад коронавирусийн халдвар илэрсэн тухай Улсын онцгой комиссоос өнөөдөр албан ёсоор мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү вирусийн эсрэг вакцин хэзээ бэлэн болох талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн яамны хамтын ажиллагааны дарга Б.Янжмаа “Дэлхийд гараад байгаа энэхүү өвчин БНХАУ-д гарч ДЭМБ-д хуваалцсан бөгөөд лабораторид вакцины хувилбар бүрийг хөгжүүлж ирсэн. Вакцин 66 сая америк доллараар бүтэж байгаа бөгөөд дэлхийн 30 гаруй биотехнологинй хүмүүс хамтран ажиллаж байна. Хамгийн хурдандаа дөрөвдүгээр сарын эхээр амьтан дээр туршина. Аюулгүй үр дүнтэй вакцин гаргахад 12-18 сар буюу нэг жил 6 сар зарцуулна. Гэхдээ ингэж вакцин гарвал энэ нь дэлхийн рекорд болно” гэсэн юм.

Мөн ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Дэлхийд 100 гаруй улсад 114,000 тохиолдол одоогийн байдлаар бүртгэгдэж нийт нас баралтын тоо 4026 боллоо. Иран улсад хөл хорио тогтоосон. Мөн БНХАУ, Өмнөд Солонгос улсад буурах шинжтэй байна” гэлээ.
Д.Занданбат
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах