Live
COVID-19

УОК хуралдаж БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үүд чиглэлийн нислэгийн түр зогсоосон хугацааг сунгалаа

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, дараах асуудлын талаар шийдвэр гаргалаа.

1. БНСУ, Япон Улстай хийдэг нислэгүүдийг болон Эрхүү, Улаан-Үдтэй хийдэг нислэгүүдийг зогсоосон хугацааг 16 хоногоор нэмж энэ сарын 28 хүртэл сунгалаа.

2. Халдварын тархалт огцом нэмэгдэж буй Европын орнуудаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг зогсоох, виз олголтыг хязгаарлана. Учир нь европын 41 улсад халдвар тархаад байна.

3. Маргаашнаас нөөцийн махыг худалдаанд гаргана. Өдөрт 100 тн махыг 279 цэгээр нийлүүлнэ. Улаанбаатарын хүн амын махны хэрэглээ өдөрт 120 тн байдаг. Ингэж тооцвол дөрвөн сарын турш буюу долдугаар сар хүртэл буюу шинэ мах гартал нөөцийн махны тогтвортой нийлүүлэлтийг хангана.

Түүнчлэн хувийн хэвшлүүдийн бэлдсэн 10 мянган тн махыг дотооддоо нийлүүлнэ. Үр дүнд нь махны үнэ хямдрах нөхцөл бүрдэж байна.

Гурилын нөөц мөн 100 хувь байна.

Стратегийн гол хүнсний бүтээгдэхүүнийг албан татваргүй, НӨАТ-гүйгээр импортолно.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet