НИЙГЭМ

Монгол эмэгтэйчүүдийн сарын дундаж цалин 1,040.2 мянган төгрөг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 8-нд тэмдэглэдэг. Монгол Улсад Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Ардын Их Хурал (АИХ)-ын тэгүүлэгчдийн 1955 оны 137 дугаар зарлигаар анх тэмдэглэж ирсэн билээ.

2019 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1,618.2 мянга нь эмэгтэй байна. Тэдгээрийн 4.3 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог.

Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд ТАВАН эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Харин 555.3 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин 1,040.2 мянган төгрөг бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэй юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet