newswire

П.Мөнхцэцэг: Шүүх хоёр хүнд бүх насаар нь хорих ял оноосон

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас он гарсаар онц ноцтой хэрэг илрүүлэх ажлыг эрчимжүүлжээ. Үр дүнд нь 52 хүнд холбогдох 23 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна. Тус дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор П.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Баянзүрх дүүрэгт залилах гэмт хэрэг цөөнгүй гарчээ. Ямар төрлийн залилан түгээмэл байна вэ?

-Залилангийн гэмт хэрэг буурахгүй байна. Ялангуяа олон удаагийн үйлдлээр удаан хугацаанд иргэдийг залилсан хэрэг олон гарсан. Тиймээс дүүргийн Прокурорын газраас эдгээр хэргийг энэ оны эхний хоёр сард багтаан шуурхай шийдвэрлэлээ. Тухайлбал, 2017-2019 онд БНСУ-ын виз гаргана, Японы хөнгөлөлттэй зээлд хамруулна, хотын захиргаанаас ядуус, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд олгох орон сууцад хамруулна гэх мэтээр 107 иргэнийг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Мөн 2019 онд садар самуун агуулга бүхий бичлэг зарна, дүрстэй дуудлага хийнэ хэмээн 32 иргэнийг залилсан хэрэгтэнд шүүх ял оноосон. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид ажилд оруулж өгнө, шүүхийн шийдвэрээр хураасан байр авч өгнө гэж 24 удаа иргэдийг залилсан этгээдийг ч шүүх яллалаа.

-Хүн амины ноцтой хэргүүдийг шийдвэрлүүлсэн гэсэн үү?

-Хүнийг харгис хэргийгээр хөнөөсөн цөөнгүй хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Жишээ нь, 2019 онд иргэн М гэгч насанд хүрээгүй, биеэ хамгаалж чадахгүй иргэнийг зодож, онц харгис хэрцгийгээр хөнөөсөн байсан. Мөн 2018 оны арванхоёр, 2019 оны нэгдүгээр сард хоёр хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн, иргэдийн оффис, агуулахад хууль бусаар нэвтрэн их хэмжээний хохирол учруулсан А-гийн хэргийг хянасан. А-д шүүх бүх насаар нь хорих ял оноосон. 2019 оны аравдугаар сард эхнэрээ зодож, хэрцгийгээр амь насыг хөнөөсөн Ч, 2014-2018 онд эхнэрээ эрхшээлдээ байлгаж, байнга хүчирхийлж, зодож, үүний улмаас эхнэрээ амиа хорлоход хүргэсэн А нар зохих ялаа авсан.

-Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурахгүй байна. Үүнд анхаарал тавьсан уу?

-Дүүргийн прокурорын газраас бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргийн шийдвэрлэлтэд онцгой анхаардаг. Оны эхний хоёр сарын байдлаар хүүхэд хүчирхийлсэн хоёр хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Гэмт этгээд цахим сүлжээ ашиглан өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн танилцаж, улмаар насанд хүрээгүй, бага насны хүүхэд хүчиндэн, эд зүйлийг нь дээрэмддэг байж. Шүүхээс шүүгдэгчид бүх насаар нь хорих ял оногдуулсан. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн захирал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 онд сургуулийн хашаанд тоглож байсан хүүхдийн толгой дээр төмөр унаж амь нас нь хохирсон хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet