Live
УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж хуралд яваад ямар уддаг юм бэ. Зургаан сар боллоо

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийж, зарим асуудал дээр байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Сонгуулийн улс төр идэвхжиж байна. Хүмүүс мэдэн будилдаг болж байна. Өнөөдөр би ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 33/21 дугаар бүхий зөвлөмжийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19.1, Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 3.5-д заасны дагуу ил болгох санал” өгөх гэж байна.

Нууц учраас нарийн зүйлийг мэдээлэл ил болсны дараа мэдээлэх боломжтой. ҮАБЗ-өөс Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замын дэд бүтцийг явуулах зөвлөмж гаргасан.

ҮАБЗ-ийн ажлын албатай хамгийн ойрхон ажилладаг хүн бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байдаг. З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байснаас нь хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Тус хугацаанд үнэхээр буруу гэж бодсон юм бол засахгүй яасан юм. 

Дараагийн нэг зүйл нь монголчууд бид төрийн албанд ажиллаж байсан экс дарга нарынхаа учрыг олохгүй бол болохоо байлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа нэг асуудлыг огт өөрөөр ярьдаг. Дараа нь Ардчилсан намын даргын ахлах зөвлөх болоод төрийн нууцтай холбоотой зүйлсийг гаргаж тавиад өөрөө мэдэхгүй юм шиг улс төр хийдэг.

Цахиагийн Элбэгдоржийн эргэн тойрны найзууд нийлж, “United friends” буюу “Нэгдмэл найзуудын холбоо” гэх компани байгуулсан байна. Түүнд нь манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд, найзууд нь, зарим нэг улстөрч холбогдож, оффшор бүсээс мөнгө угаасан үйлдэл нотлогдсон. Магадгүй үүнээс болж Цахиагийн Элбэгдорж эх орондоо ирж чадахгүй байгаа.

Одоо ирээд хуулийнхаа өмнө шалгуулах хэрэгтэй. Монгол Улсын төрийн нууцыг тээгээд явж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс нь гаднын нутагт байгаад байж болохгүй. Ямар удаан хугацаанд хуралд явдаг юм бэ. Зургаан сар боллоо.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet