newswire

Алтанбулаг боомтоор дамжин ирсэн 33 иргэнийг тусгаарлаж байна

Коронавирусний халдварын тархалтын улмаас гадаадын улс орнуудаас дамжин ирж буй иргэдийг тусгаарлах, ажиглалтын байдалд шилжүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор дамжин ирж буй иргэдийг Дархан-Уул аймагт тусгаарлах болсон. Энэ дагуу 33 иргэнийг тусгаарлан ажиглалтын байдалд шилжүүлсэн байна.

Тодруулбал Алтанбулаг боомтоор дамжин Дархан-Уул аймагт ирсэн 21 иргэнийг 3 дугаар сарын 2-ны өдөр, 12 иргэнийг 3 дугаар сарын 03-ны өдөр тус тус байрлуулсан аж. Одоогоор тусгаарлагдсан 33 иргэний биеийн байдал хэвийн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн хэмжээнд эмчлэн тусгаарлах 100, ажиглан тусгаарлах 200 нийт 300 ор бэлдсэн ажээ. Байрны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт, эрүүл ахуй, галын аюулгүй байдлыг хангах талаар Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын улсын байцаагчийн албан мэдэгдэл хүргүүлэн биелэлтийг хангуулан ажиллаж байгаа аж.

Мөн Улсын онцгой комиссын гишүүн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, ерөнхий байцаагч Н.Цагаанхүү энэ сарын 3-ны өдөр Дархан-Уул аймагт Онцгой комиссын хуралдаанд оролцож орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцлаа. Үүний дараа ажиллахдаа  Онцгой комиссын орлогч бөгөөд Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан болон албаны төлөөлөлтэй болзошгүй вируст өвчний тандалтыг хийх, эмчилгээ үйлчилгээ хийх зохион байгуулалт бүхий ажиглан тусгаарлах, эмчлэн тусгаарлах 300 ор бүхий байрны стандартыг шалгав.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet