newswire

Л.Бямбаа агсны үхэлтэй холбоотой хэргийн шүүх энэ сарын 17-нд болно

Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сүхболд нарын таван хүнд холбогдох шүүх хурал энэ сарын 17-ны өдөр болно. Г.Сүхболд нарыг Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбоотойгоор шалгасан. Тодруулбал, цагдан хоригдож байсан гавьяат хуульч Б.Бямбаагийн үхэлд буруутгаж байгаа бололтой. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албанаас Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр одоогоос нэг жилийн өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гавьяат хуульч Л.Бямбааг баривчилсан байдаг.

Гэтэл Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан гавьяат хуульч амиа хорлосон. Тиймээс дээрх нэр бүхий таван хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан гэх үндэслэлээр буруутгаж буй. Өнөөдөр энэ хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Улмаар яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй зарим асуудлыг хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг энэ сарын 17-ны өдрийн 09.00 цагаас товлолоо.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet