“Юнит сайклер” компанийнханд залилуулсан 600 гаруй иргэн бий

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан Г.Төгөлдөр, Г.Номин нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дуусжээ. Тэд сүлжээний бизнест олон иргэнийг татан оролцуулж хохироосон юм. Улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт эл хэргийг шилжүүлсэн байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн Прокурорын газраас Г.Номин, Г.Төгөлдөр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн аж. Шүүх эрүүгийн хэргийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны өдрийн 10.00 цагт хийхээр болжээ.
Тиймээс энэхүү хэргийн хохирогчид Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очиж уулзах шаардлагатай аж. Тодруулбал, “Юнит сайклер” ХХК-нд залилуулсан гэх 603 хохирогч байдаг. Залилуулсан иргэд бичиг баримттайгаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны 202 тоотод энэ сарын 10-наас өмнө очиж уулзах шаардлагатай юм байна.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах