Монголбанканд хандаж зээлийн хүүг 2-3 сараар хойшлуулахыг шаардлаа

“Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед Монголбанк иргэдийн эдийн засаг, ажил амьдралыг дэмжсэн дорвитой арга хэмжээ авсангүй” хэмээн Улсаа аврах ард түмний хөдөлгөөн болон Баялаг бүтээгдчдийн холбоо, худалдаа эрхлэгчид мэдээлэл хийлээ. Улмаар тэд Монголбанканд очиж, зээлийн төлөлтийг 2-3 сараар хойшлуулах шаардлага хүргүүллээ. Шаардлагад “Шинэ төрлийн “covid-19” халдвар дэлхий нийтэд тархсаны улмаас Монголд хорио цээрий дэглэж тогтоолоо. Үүний улмаас иргэд, бизнес эрхлэгчдийн амьжиргаа доошиллоо. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн ард иргэдийн талд бус арилжааны банкуудын эрх ашгийг хамгаалж байна.

Энэ нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийг зөрчиж байна. Уг нь өндөржүүлсэн бэлэн байдлын үед Иргэний хуулийн 222 заасны дагуу зээлийн төлөлтийг хойшлуулж, зөв зохицуулалт хийх ёстой” гэжээ. Мөн шаардлагад хот, хөдөөгийн нийгэм эд Үүнээс гадна 11 банк, 538 ББСБ, 6800 ломбард, мөнгө хүүлэгчдийг зээлийн хүү төлөлтийг хорио цээрийн хугацаанд зогсоож өгнө үү гэж бичжээ. Түүнчлэн Баялаг бүтээгчдийн холбооноос Иргэний хэргийн шүүхэд хандаж “Капитал” банкны асуудлаар нэхэмжлэл гаргажээ. Тэд өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд зээлийн төлөлтөө хойшлуулах боломжтой. Санхүүгийн таатай нөхцөлийг Монголбанк бүрдүүлэх ёстой гэв. Тодруулбал, Мөнгөний бодлогын хороог яаралтай хуралдуулах ёстой гэж тэд үзэж байна. Энэ хороо яаралтай хуралдаж мөнгөний бодлогын хүүгээ бууруулах нь ард түмэн, жижиг бизнес эрхлэгчид ашигтай гэнэ. Тэдний шаардлагыг Монголбанкны Тамгын газрын захирал Батхуяг хүлээж авлаа. Шаардлагын хариуг 48 цагийн дотор төлөхгүй бол иргэний нийгмийн байгууллагууд Монголбанкны гадна суулт хийх аж. Харин Монголбанкны ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт зээлийн хүү төлөлтийг түр зогсоох боломжгүй гэж мэдэгдсэн билээ.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах