Live
newswire

Б.Ганхуяг: Хүссэн арилжааны банкаараа дамжуулан ногдол ашгаа авч болно

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 оны ашгаасаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаснаа өнгөрсөн даваа гарагт зарласан. Энэ дагуу өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг, “Гэрэгэ систем” компанийн захирал Ц.Эрдэнэбаяр, Бумбат Алтай” брокерийн компанийн ТУЗ-ийн дарга Ш.Батжаргал нар оролцож, ногдол ашиг олгох үйл явц болон хувьцааны данс нээх онлайн үйлчилгээ, шинэ технологийн талаар танилцууллаа.

Мэдээллийн эхэнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс-Таван толгой”-н нэр хүнд гэр бүлийн нэр хүндтэй адил. Миний амьдралын 11 жил энэ компанитай холбоотой. Хувьцаа, ногдол ашиг хуваарилахтай холбоотой шийдвэр гарсны дараа гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Бид хууль зөрчиж байгаагүй, цаашид хууль зөрчихгүй. “Эрдэнэс-Таван толгой”-гоос хулгайг хол байлгана. Манай компанийн үйл ажиллагаагаараа 2.5 бизнес эрхлэгч, хувьцаа эзэмшигч иргэдийн эрх ашгийг хамгаалж байгаа юм. Эдгээр иргэд анх удаа “цалин”-гаа авах гэж байна. Монгол Улсын Засгийн газар 54 тэрбум төгрөгийг дам байдлаар иргэдэд олгоно. Надад улстөр орох, УИХ-д нэр дэвшихгүй. Би зөвхөн эхлүүлсэн төслөө босгох гэж явсан. Өнөөдөр бид өргүй болголоо. Одоо хөгжил рүү хөтөлнө” хэмээн ярьлаа.

Newswire.mn

Эрдэнэс таван толгой ХК-аас мэдээлэл хийж байна

Geplaatst door Newswire.mn op Zondag 1 maart 2020

Мөн “Сүүлийн өдрүүдэд компанийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл гарч байна. Компанийн удирдлагуудаас орон нутаг руу яваагүй. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймагт очоогүй. Надад өөрийн эзэмшлийн портер машин байхгүй, бэлэн мөнгө байхгүй. Тэр яриад байгаа Тагнуулын ерөнхий газрын нэр бүхий хүнтэй ямар ч холбоогүй ба танихгүй. Ширхэг ч үндэслэлгүй мэдээлэл гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Ингэж гүтгэсэн хүнийг хуулийн байгууллагаар шалгуулж, олж илрүүлэхээс өөр арга алга. Ийм мэдээллүүд нийгэмд маш их хор уршиг авч ирнэ” гэсэн юм. Өнөөдрийн байдлаар 99 мянга гаруй иргэн хувьцааны тоогоо шалгаж, 59 мянган иргэн шинээр хувьцааны данс нээлгэж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн аппликейшнийг 84 мянган хэрэглэгч гар утсандаа шинээр татаж авчээ. Мөн брокерийн компаниудад хандан үйлчлүүлэх иргэдийн тоо нэлээд нэмэгдсэн байна. Корона вирусийн халдвар дэгдэн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед иргэд заавал “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон брокерийн компаниудад очихгүйгээр хэрэгтэй мэдээллээ авах, онлайнаар дансаа шалгах, нээх боломжтойг өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг санууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 28 тоот Ногдол ашиг тараах ажиллагааны тухай тогтоолын дагуу ҮЦТХТ-өөр /Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв/ дамжуулан ногдол ашгийг хуваарилна. Иргэд данс нээлгэсэн брокерийн компаниудтайгаа холбогдож бүртгэлээ баталгаажуулж, байнгын ашигладаг арилжааны банкны дансаараа ногдол ашгаа авах юм. Алслагдсан хөдөө орон нутагт Төрийн банкны салбар төвүүдээр дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. 2.511.000 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах үйл ажиллагааг хамгийн хялбар, цаг хугацаа, явдал чирэгдэл учруулахгүйгээр зохион байгуулахад анхаарч байгаа аж. Мөн хурлаар ногдол ашиг бол төсөв биш, бэлэн мөнгө тараалт ч биш, хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд очиж буй ашиг гэдгийг сануулсан юм.

Newswire.mn

Эрдэнэс таван толгой ХК-аас мэдээлэл хийж байна

Geplaatst door Newswire.mn op Zondag 1 maart 2020

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet