ЭМЯ: Тусгаарлагдаж, хяналтад байгаа иргэд биеийн халуунаа үзүүлэхгүй гэсэн үйлдэл гаргасан
ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн гурван өдөр Иран Улсаас л гэхэд дэлхийн 11 оронд өвчлөл тархаад байна. ДЭМБ-ын тандалтаар БНХАУ-ыг өндөр тархалттай гэж үзэж байсан бол өчигдрийн хурлаар дэлхий нийтээрээ өндөр цар хүрээг хамрах нь гэж мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар Covid19-ийн халдвар дэлхийн 55 оронд бүртгэгдээд байна.
Жаргалантын аманд байгаа 17 хүн халуунаа мэдүүлэхгүй гэсэн үйлдэл гаргасан. Эдгээр хүмүүсийг хууль цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Цэргийн Төв эмнэлэгт байгаа хүмүүсийн зарим нь тусгай шүршүүр шаардсан, эм эмнэлгийн ажилтнуудад үзүүлэхгүй гэсэн асуудал гаргасан байна. Ийм нөхцөл байдалд цаашдаа хуулийн дагуу хариуцлага тооцох талаар ЭМЯ-наас мэдээллээ.
ДЭЛХИЙД: 85,220 халдвар авсан хүн, 2,923 нас баралт байна.
Мөн ЭМЯ ОХУ-тай цахим уулзалт зохион байгуулж, ОХУ-д очиж газар дээр нь туршлага судлах чиглэлээр ажиллаж байгаа гэлээ.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах