ЗАСГИЙН ГАЗАР: Нүүрс, газрын тос экспортлох ажлыг эрүүл ахуйн нөхцөлийг нь хангаад нийлүүлэхээр боллоо
Засгий газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Тэрбээр “Нүүрс, газрын тос экспортлох ажлыг эрүүл ахуйн нөхцөлийг нь хангаад нийлүүлье гэсэн шийдвэр гаргалаа. Ингэхдээ хилээр гараад тэр өдөртөө буцаж орж ирсэн байх зэрэг шаардлага тавина.
Өнөөдрийн байдлаар “Оюутолгой”-гоос зэсийн баяжмал хэвийн гарч байгаа. Энэ жишгээр ажиллая.
Мөн онц байдлын хугацаанд НДШ-ийн төлөлтийг төлж чадаагүй албан байгууллага, ААН-д торгууль ногдуулахгүй гэсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэж үзлээ.
Зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад түрээсээр үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчдийг түрээсийн орлогод ногдуулах татвараас чөлөөлнө. Энэ нь зөвхөн түрээсийн төлбөрөө буулгасан түрээслэгчдэд хамаарах зохицуулалт юм.
Коронавирусийн дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө нь “U” хэлбэртэй буюу унаад, өснө. Манай улсын хувьд ч нэлээд олон гэрээ хийгдсэн байгаа. Гэрээний дагуу явна” гэсэн юм.
Мөн Улсын төсвийн тодотгохгүй гэдгийг нэмж хэллээ.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах