Хөдөө “боогдсон” жуулчдыг анхаарахыг хүслээ

Дэлхий дахинд шинэ Коронавирусын халдвар эрчимжиж байгаа энэ өдрүүдэд ард иргэдийг вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаас хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цаг хүртэл зогсоосон билээ.
Энэхүү нөхцөл байдлын улмаас дээрх шийдвэр гарахаас өмнө аялал төлөвлөсөн гадаадын жуулчид Улаанбаатар хотоос гарах, мөн хөдөө орон нутагт аялж байсан жуулчид Улаанбаатар хот руу зорчих асуудал хязгаарлагдаад байгаа тухай асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг аялал жуулчлалын байгууллагуудаас манай яаманд хандан хүсэлт гаргаж байна. Хүсэлтэд иймд дээрх нөхцөл байдлыг аялал жуулчлалын байгууллага, жуулчинд хүндрэл учруулахгүй шийдвэрлэх боломжийг судлах шаардлагатай байгаа тул танай байгууллагаас компаниудын мэдээллийг хавсралт хүснэгтийн дагуу нэгтгэн гаргаж ирүүлнэ үү гэсэн байна.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах