ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: Бидний гол стратеги бол урьдчилан сэргийлэлт

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Дэлхийн 42 оронд тархаад байгаа коронавирусээс маш сайн урьдчилан сэргийлэх ёстой. Бидний гол стратеги бол урьдчилан сэргийлэлт. Коронавирус манай улсад орж ирэхэд оношилж чадах ч эмчилгээний арга маш төвөгтэй гэдгийг хэн хэнгүй мэдэж байгаа болов уу. Өвчтөний нас, дархлааны байдал, биеийн онцлогоос ихээхэн хамаарч эдгэрэх эсэх нь шийдэгдэж байна.
Түүнчлэн энэхүү вирусийн эмчилгээнд дэлхийн олон орон их хэмжээний хөрөнгө, зардал гаргаж байгааг гаднын хэвлэлүүдээс харж байгаа байх. Тиймээс бидний гол төлөвлөгөө бол вирусийг оруулж ирэхгүй байх” гэлээ.
Харин тусгаарлагдсан иргэдийн талаар “Энэ 25-нд Багануур дүүрэгт хоёр, Орхон, Баян-Өлгий, Төв аймгийн Цээл суманд тусгаарлагдсан тус бүр нэг тохиолдол буюу нийт таван хүний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй.
БНСУ-д зорчиж ирээд ажиглалтад орсон 51 хүний шинжилгээ мөн коронавирусгүй гэж гарсан” гэсэн юм.
Falsified Medications Are A Huge Global Problem

dornod
2020-02-27
zozo