ЗАСГИЙН ГАЗАР: Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөн хязгаарласныг сунгах санал орууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, орон нутгийн орох, гарах хөдөлгөөнийг шинийн дөрвөн хүртэл хязгаарласныг Ерөнхий сайд сунгах санал оруулсан байна.
Тодруулбал, хөдөлгөөнийг шинийн 8-ныг дуустал буюу ирэх даваа гараг хүртэл сунгах чиглэлийг өглөө.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг шийдвэрийг танилцуулж мэдээлсэн бөгөөд Засгийн газар цаг алдалгүй шийдэх бусад асуудлуудыг хэлэлцэж байна гэлээ.
Мөн Ерөнхий сайд УОК-ын дарга буюу Шадар сайдад болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өгч, Монгол, Японы хоорондын нислэгүүдийг цуцлах болон бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгчээ.
Ерөнхий сайдын саналыг Улсын Онцгой комисс хуралдаж эцэслэн шийдвэрлэх бөгөөд удахгүй Улсын Онцгой комисс хуралдах юм.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах