АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар Венесуэлийн Төрийн тэргүүн Николас Мадуро болон Тэргүүн хатагтай Силия Флорес нарыг баривчлан Каркасаас Нью-Йорк руу авчирлаа. Тодруулбал, нэгдүгээр сарын 3-ны шөнө Америкийн тусгай хүчнийхэн Каракаст цэргийн ажиллагаа явуулж, Мадурог эхнэрийнх нь хамтаар баривчлан саатуулсан юм. Олон нийтийн сүлжээнд тарж буй бичлэгээс үзэхэд Мадурогийн гарыг гавлаж, толгойд нь уут углан Хар тамхитай тэмцэх газар болон Дотоодын аюулгүй байдлын албаны ажилтнууд хамгаалан онгоцноос буулгажээ. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ ажиллагааны талаар АНУ-ын болон бүс нутгийн аюулгүй байдлын төлөө хийсэн алхам хэмээн онцолж буй.