НИЙГЭМ

Зорчих хөдөлгөөнийг хянаж, зохицуулахад 832 алба хаагч ажиллаж байна

Монгол Улсын хэмжээнд хэсэгчилсэн өндөржүүлсэн байдалд байна. Иймд Улсын Онцгой комисс бүх нийтийн амралтын өдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 25-ны мягмар гаригт цаг үеийн асуудлаар хуралдаж, бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед төрийн албан хаагчдын ажилласан байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонсч нэгдсэн шийдэл гаргах аж.

Монгол Улсын хэмжээнд улс, хотын чанартай автозамын зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс хааж хяналтад аваад байна. Улсын хэмжээнд 336 хяналтын цэг байгуулж 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Ард иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хот хоорондын зорчих хөдөлгөөн хийхгүй, баярын өдрүүдэд гэр бүл, эрүүл мэндээ хамгаалж, цахим золголт хийн иргэний нийгмийн үүргээ гүйцэтгэхийг уриалж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet