COVID-19

БНСУ: Энэ 7 хоног бол Covid19 вирусийн тархалтыг барих “алтан цаг”

Өчигдөр буюу 23-ны өдөр БНСУ-ын Засгийн Газар нь гамшгийн зэрэглэлийн дээд түвшин болох “онц ноцтой” түвшинг зарлаж тус улсын Ерөнхий сайд Гамшгийн аюулгүй байдлын төв газрыг ахлахаар болсон юм.

korea coronavirus-н зурган илэрц

Гамшгийн аюулгүй байдлын төв газрын Нгэдүгээр орлогч буюу Эрүүл мэнд, халамжийн сайд Пак Нын Хү мэдэгдэхдээ “Энэ долоо хоног Coid19-ийн тархалтыг барьж авах оргил үе нь байх болно” гэж мэдэгдлээ.

Халдварт өвчний мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ 7 хоногт Covid19-ийн тархалтыг барьж авах “Golden time” буюу хамгийн чухал цаг үе болно гэж үзэж байна. Засгийн газрын хувьд халдварт өвчтөнүүдийг эрт илрүүлэх болон эмчилгээнд хамруулах ажил нь хамгийн чухал ажлын нэг болж байна. Эрүүл мэндийн яамнаас вирусийн тархалтыг зогсоохын тулд ард түмний урьдчилан сэргийлэх арга хэмжээ чухлыг онцолсон байна.

korea coronavirus-н зурган илэрц

Хамгийн чухал нь гараа 30 секундээс дээш хугацаанд савандаж угаах, нүүр болон биеийн бусад хэсэгтээ гараар хүрэхгүй байх явдал юм. Гадагшаа гарах тохиолдолд маск заавал зүүх шаардлагатай ба ханиах үедээ амаа заавал ханцуйгаараа таглах хэрэгтэйг сануулж байна. Мөн олон хүн цугларсан газарт очихгүй байх хэрэгтэйг анхаарууллаа.

Мэдээлэл хүргэсэн Ц.Өнөрзаяа (“Күүкмин” их сургуулийн багш)

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet