УЛС ТӨР

Улсын онцгой комисс хуралдаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст үүрэг даалгавар өгч, Монгол-Солонгос хоорондын агаарын нислэгт яаралтай арга хэмжээ авах буюу хоёр улсын хоорондын нислэгийг гуравдугаар сарын 2 хүртэл хаах саналыг ЗТХЯ-наас  оруулсан билээ. Энэ хүрээнд Улсын онцгой комисс хуралдаж байна.

2020 оны хоёрдугаар сарын 24. Улсын онцгой комиссын хуралдаан. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Хурлаар,

1. Шинэ коронвирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ.

2. БНСУ дахь Монгол Улсын иргэдтэй холбоотой арга хэмжээ.

3. БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийн асуудал болон нүүрс, газрын тосны тээвэрлэлтийн нөхцөл байдал.

4. Экспортын зарим арга хэмжээ.

5. Цагаан сарын өдрүүдээр автозам хязгаарласан арга хэмжээнүүдийг хэлэлцэнэ.

ЭМЯ-наас Covid19 вурисийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ манай улсын хувьд маш эрсдэлтэй байдалд байна. Учир нь манай улсын 48 мянган иргэн амьдардаг БНСУ-д вирусийн 793 халдварын тохиолдол бүртгэгдэж, 7 хүн нас бараад байна гэсэн юм.

Ташрамд дурдахад, Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцноос тусгаарласан иргэдийг Онцгой байдлын газрын амралтад тусгаарлаж байгаа аж.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet