УЛС ТӨР

Ч.УНДРАМ: Улсын төсвийн хэлэлцүүлгийг Засгийн газрын түвшинд хангалтгүй хийж байна

УИХ-ын гишүүн Ч.Ундрам 2022 оны улсын төсвийн төсөлд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Сангийн яамнаас 2022 оны улсын төсвийн төслийг УИХ-аар оруулахдаа Монгол Улсын эдийн засгийн өсөлт таван хувь гэж үзсэн байна лээ. Харин ОУВС-гаас дэлхийн эдийн засаг 4.9 хувийн өсөлттэй байна гэж тооцоолсон.

Таван хувь гэх өсөлтөд хүрэх гол хүчин зүйл бол гадаад зах зээл дэх түүхий эдийн ханш юм. Зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр зэрэг манай гол бүтээгдэхүүний ханш 2021 оны эхни йнайман сарын байдлаар багагүй өсөлттэй байсан. Энэ өсөлт ирэх жилд үргэлжилнэ гэж харж байгаа. Тийм учраас түүхий эдийн үнэ өсөлттэй байх үед нь бид  хил гаалийн асуудлаа сайн зохицуулж, экспортоо дэмжих юм бол төсвийн орлого бүрэн бүрдэх боломжтой. Энэ жилийн улсын төсвийн гол зарчим нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, халамжаас хөдөлмөр, бүтээмж гэх зорилго руу чиглэх юм. Энэ хүрээнд арьс ширний гэх мэт томоохон үйлдвэрлэл, бүтээн байгуулалт руу хөрөнгө оруулж байгаа юм билээ. Дэд бүтэц рүү мөн хөрөнгө оруулна. Энэ нь эдийн засагт маш чухал ач холбогдолтой. Түүнчлэн халамжийн зардлыг хасаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэнэ. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарыг нэлээн анхаарч байгаа юм билээ.

Сүүлийн хоёр жилийн улсын төсөв бол цар тахлын үед боловсруулагдсан. Харин цаашид бид коронавирусийн халдварын үед дасан зохицно гэж үзвэл эдийн засгаа тогтвортой авч явах ёстой. Засгийн газрын түвшинд улсын төсвийн хэлэлцүүлэг хангалтгүй хийгдэж байна гэж харж байгаа. 2022 оны улсын нэгдсэн төсөвт аудитын дүгнэлт гарсан байсан. Үүнийг харвал төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарын ажил уялдаа холбоогүй, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь дөрвөн жилийн төлөвлөгөөтэй холбогдож буй уялдаа сул, мөн гүйцэтгэлийн үзүүлэлтийг хэмжих нэгж нь юу вэ гэдэг тодорхойгүй байсан. Тэгэхээр улсын төсвийг боловсруулж буй процессийн хувьд Засгийн газрын түвшинд маш бага хэлэлцэгдэж байна гэж харж байгаа. УИХ-аар оруулж ирэхээр 45 хоногийн олон удаагийн хэлэлцүүлэг болдог шүү дээ. Тэгэхээр улсын төсвийн төслийг УИХ-аар оруулахаас өмнөх Засгийн газрын хэлэлцүүлгийг сайжруулах шаардлагатай юм болов уу гэж үзэж байна. Бүх түвшинд хэлэлцүүлэг нь сайн явагдаж байж төсөв нь сайн болно” хэмээн ярилаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet