НИЙГЭМ

Италийн Засгийн газар Covid19 вирусийн халдвар гарсан 11 хотод хөл хорио тогтоов

Итали Улсын Ломбарди, Венето, Эмилия Романя, Пиемонте, Лацио мужуудад шинэ төрлийн коронавирусийн халдварт хатгалгаа (covid19)-аар өвчилсөн иргэдийн тоо хоёрдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 100, нас барсан хүний тоо хоёр болоод байна.

Коронавирусийн халдвар богино хугацаанд тархаж, олон хүн халдвар авсантай холбогдуулан Италийн Засгийн газраас халдвар гарсан 11 хотод хөл хорио тогтоогоод байна. Түүнчлэн өнөөдрөөс халдвар гарсан мужуудад олон нийтийн арга хэмжээ, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргаад байна.
Иймд Итали Улс, ялангуяа коронвирусын халдвар илэрсэн мужуудад амьдарч буй иргэд Италийн Эрүүл мэндийн яам, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн дагуу онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, халдвар гарсан мужуудад зорчихгүй байх, амны хаалт зүүж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хэрэв танд өндөр халуурах, хоолой өвдөх шинж тэмдгүүд илэрвэл 1500 /итали, англи, хятад хэлээр/ гэсэн тусгай утсаар холбогдон зөвлөгөө авах болон ойролцоох эмнэлэгт хандахыг тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөж байна.

Эх сурвалж: Итали улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet