ДЭЛХИЙН МЭДЭЭ

Тайванийн Гаошюн хотын барилгад гал гарсны улмаас 46 хүн амиа алджээ

Пүрэв гарагийн үүрээр Тайванийн өмнөд хэсгийн Гаошюн хотод байрлах орон сууцны болон худалдааны зориулалттай 13 давхар барилгад гал гарч, галын улмаас 46 хүн амиа алдаж, олон арван хүн хүнд шархадсан тухай орон нутгийн гал түймэртэй тэмцэх хэлтсээс мэдээлэв.

Гал сөнөөгчид галыг унтраахад дөрвөн цаг гаруй хугацаа зарцуулжээ. Гал түймэртэй тэмцэх газраас ВВС агентлагт өгсөн мэдээллээр 79 хүн эмнэлэгт хүргэгдсэний 14-ийнх нь биеийн байдал хүнд байгаа гэв.

Ойролцоох оршин суугчид орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнд галын өмнө дэлбэрэлт шиг хүчтэй чимээ сонссон талаар ярьжээ.

Барилгын доод давхарт эд зүйл овоолсон нь аврах ажиллагааг улам хүндрүүлсэн тул гал унтраах албаныхан оршин суугаа газартаа хог хуримтлуулахгүй байхыг, аюулгүйн шатыг саадгүй байлгахыг олон нийтэд уриалсан байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet