Live
УИХ

Н.Алтанхуяг: Бидний нэг жилийн хугацаанд авсан зээл тэрбум гаруй доллар боллоо. Авсан мөнгөндөө ариг гамтай хандмаар байна

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Бидний нэг жилийн хугацаанд авсан зээл тэрбум гаруй доллар боллоо. Авсан мөнгөндөө ариг гамтай хандмаар байна.

УИХ-д биднийг яах гэж сонгосон бэ. Ард түмний хөрөнгөнд сайн хяналт тавь, хэрэгтэй хэрэггүй зүйлд бүү зарцуул гэж л явуулсан шүү дээ.

Хаанахын вакциныг ямар үнээр, хэдэн ширхэгийг авч байгааг өнөөдөр хэн шийдээд байна вэ. Одоо хэчнээн тун вакцин авах шаардлага байна, хэдэн төгрөг шаардагдахаар байна. Үүнийг хэлээд өгөөч. Ер нь хараад байхад эмийн хэдэн компаниудын хэдэн төгрөгний төлөө иргэдийнхээ амь насыг гаргуунд нь гаргаад байна.

Иргэдээ бодож биш яаж хэдэн төгрөг олох вэ гэж улайрч байна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet