Авто тээврийн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаалаа

Хоёрдугаар сарын 23 буюу өнөөдрийн 08:00 цагаас эхлэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоож байгаа билээ.
Улсын Онцгой комиссын хуралдаанаар зам хаах шийдвэрийг хүчин төгөлдөр юм.
Зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр агаарын нислэг хамаарахгүй автобус, галт тэрэг, автомашины зорчих хөдөлгөөнд хамаарч Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа.
Шийдвэртэй холбоотойгоор хязгаарлалтын өдрүүдэд нийслэлийн баруун, зүүн, хойд, урд чиглэл буюу Эмээлт, Шинэ 22-ын товчоо, 361 гарам, Баянзүрхийн товчоо, Гүнт, Туул тосгон-Био, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоогоор хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан автомат хаалтыг байрлуулаад байна.
Мөн байнгын хяналтын цэгүүдэд цагдаагийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж байна.

Улсын Онцгой комиссын хуралдаанаар зам хаах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр нь хоёрдугаар 27-ны өдрийн 08:00 хүртэл үйлчилнэ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
Falsified Medications Are A Huge Global Problem

Е.Хулан
2020-02-23
энэ хаана вэ?