ЗАСГИЙН ГАЗАР

“Чойрын замаар явж буй тээвэрчид ЗТХЯ-ны шаардлагыг биелүүлээгүй тул захиргааны арга хэмжээ авахаас өөр аргагүй”

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсаншийдвэрийгтанилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан Чойрын замд үүсээд буй тээвэрчдийн асуудалд тайлбар өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Түүний хариултыг хүргэе.

-Чойрын замын асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн үү. Энэ замаар тээвэрлэж буй нүүрсний экспортод тодорхой асуудал үүсэх гээд байна?

-Чойрын замын асуудалд хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, Чойрт их хэмжээний нүүрс овоорсон байна. Тээвэрлэлтээр ирэх нүүрсийг хүлээж авах талбайгүй болсон байна. Хоёрдугаарт, орон нутгийн асуудал байна. Тэнд оршин сууж буй хүн ам, мал амьтдын амьдрах нөхцөл байдал маш хүнд болсон. Хэрвээ уг замыг түр хугацаанд хаах арга хэмжээ авахгүй бол бослого гарна. Өнөөдрийн төв талбайд үүсээд буй асуудал бол тээвэрчдийнх. Тэдний шаардлагын дагуу уг асуудлыг шийдвэрлэлээ гэхэд маргааш Чойрт дахиад бослого гарна.

Тус замаар явж буй тээвэрчдэд ЗТХ-ын яамнаас “Та нарын тээвэрлэлтийг зөвшөөрье. Гэхдээ замаа чийглэдэг бай. Усжуулалтаа хий. Тоосоо дар” зэрэг олон шаардлага тавьж, зөвшөөрлийг нь өгөөд тодорхой хугацаанд ажигласан байна. Харамсалтай нь, уг шаардлагуудыг биелүүлээгүй гэдгийг салбарын яамнаас мэдээлсэн. Тэгэхээр богино хугацаанд захиргааны арга хэмжээ авахаас өөр аргагүй. Нөгөөтэйгүүр, нүүрсний холын тээвэрлэлтэд эрсдэл үүснэ. Гэхдээ Чойр дээр 500 орчим мянган тонн нүүрс аль хэдийнэ оччихсон. Ачигдаагүй, төвлөрчихсөн байгаа учир хилээр гаргах нүүрсэнд асуудал үүсэхгүй гэсэн үг.

-Та өөрөө Чойр дээр очсон уу?

-Чойрт дээрх асуудал үүссэнээс хойш очоогүй байгаа. Харин Гашуунсухайт боомтод хэд хэдэн удаа очсон.

1 сэтгэгдэл

  1. Ch

    2021-10-16

    Hedhen malchid bgaa sh dee buun shantaajchid teeverchidee bod uls ornoo bod ter shoroo chin havar hytad ruu hiiseed yvchdag yumaa

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet