Улаанбаатарт өдөртөө 7-9 градус дулаан байна

Гэрэл зургийг MPA.mn
Улаанбаатарт өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчимоор 7-9 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
Аравдугаар сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 13-14-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Хариулах