Live
УИХ

Х.БУЛГАНТУЯА: Төмөр замын бүтээн байгуулалт нь зохион байгуулалтаасаа түргэдсэн гээд сууж байгааг юу гэж ойлгох вэ

Монгол Улсын Их Хурлын 2021 оны Намрын чуулганы өнөөдрийн /2021.10.08/ нэгдсэн хуралдаан болж, ЗТХ-ийн сайд Л.Халтар салбарын тухай асуудлаар УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Гадаадын хөрөнгө оруулагчдыг хааж байж бизнес эрхлэгчдээ дэмжиж, эдийн засгаа сайжруулна гэж байхгүй.

Бид ковидын үед хамаг хөрөнгөө төмөр зам руу хийлээ. Төмөр замаа барьчихвал нүүрснээс олох орлого нэмэгдэнэ гэж итгэсэн. Гэтэл өнөөдөр бүтээн байгуулалт нь зохион байгуулалтаасаа түргэдсэн гээд сууж байгааг юу гэж ойлгох вэ.

Монгол Улсын орлогын эх үүсвэр болсон нүүрс гарч чадахаа байлаа. Энэ нь хөрш орнуудад үнэндээ ямар ч хамаагүй шүү дээ” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet