Live
УИХ

Ц.ТУВААН: Нүүрсний үнэ Хятадын зах зээлд түүхэндээ байхгүй өндөр үнэд хүрчихээд байхад ард түмэндээ доллар олж ирж чадахгүй байгаа нь арчаагүй хэрэг

Монгол Улсын Их Хурлын 2021 оны Намрын чуулганы өнөөдрийн /2021.10.08/ нэгдсэн хуралдаан болж, ЗТХ-ийн сайд Л.Халтар салбарын тухай асуудлаар УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан Дарханы замын бүтээн байгуулалт болон БНХАУ руу гаргаж байгаа нүүрс тээвэрлэлтийн асуудалд шүүмжлэлтэй хандсан. Тэрбээр “Нүүрсний үнэ Хятадын зах зээлд тонн 400 гаруй доллар байна. Удахгүй 500 долларт хүрнэ. Өөрөр хэлбэл, 1.4 сая төгрөг буюу түүхэндээ байхгүй өндөр үнэд хүрчихээд байна. Гэтэл танай салбар ард түмэндээ доллар олж ирж чадахгүй байгаа нь арчаагүй хэрэг. Энд суугаад байлгүй очиж ажиллах хэрэгтэй” байна гэлээ.

1 сэтгэгдэл

  1. Болд

    2021-10-09

    Монголын төрийн унхиагүй байдлын царайг тодруулж өглөө

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet