ЭДИЙН ЗАСАГ

Зэсийн үнэ 9,289 ам.доллар болж, ханш нь эргэн өслөө

Гэрэл зургийг
MPA.mn

Манай улсын төсвийн орлогын гол цөмийг бүрдүүлдэг түүхий эдийн нэг болох зэсийн ханш эргэн өслөө. Тодруулбал, Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ нэг тонн нь 9,289.35 ам.доллар байна. БНХАУ-ын Үндэсний баярын өдрүүд дуусч, биржүүд эргэн нээгдсэн нь ийн өсөхөд нөлөөлжээ.

Зэсийн үнэ 2011 онд БНХАУ-аас эхтэй суперциклийн үед хамгийн ихдээ нэг тонн нь 10,417 ам.долларт хүрч байв. Тэгвэл энэ оны тавдугаар сарын 10-нд 10,750 ам.доллар буюу түүхэн дээд үнэд хүрээд байсан билээ. Улмаар БНХАУ-ын Засгийн газраас түүхий эдийн үнэ хэт хөөрөгдөж байна гэж үзэж нөөцөд байгаа хөнгөн цагаан, зэс, цайрыг гарган худалдана хэмээн мэдэгдсэнээр зэсийн үнэ 9,000 ам.доллар хүртэл буурсан юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet