ДЭЛХИЙН МЭДЭЭ

Европт урд өмнө байгаагүй үзэгдэл болж, их хэмжээний бороо орлоо

Даваа гарагт Италийн баруун хойд хэсэгт аянга цахилгаантай шуурга шуурч, 742 мм түвшин бороо орсон бөгөөд урьд өмнө Европ даяар 12 цагийн дотор ийм хэмжээний хур тунадас орж байгаагүй гэв. 

Италийн Миланаас баруун өмнөд зүгт 100 км-ийн зайд оршдог Генуя мужийн Россиглионед ердөө 12 цагийн дотор 750 мм түвшин хур тунадас оржээ. Дэлхийн цаг агаарын эрс тэс уур амьсгалын чиглэлээр мэргэшсэн цаг уур судлаач Максимилиано Херрерагийн мэдээлснээр энэ нь Европд 12 цагийн дотор орсон хамгийн их хэмжээний хур тунадас гэв. Өөрөөр хэлбэл, тус бүс нутагт жилийн турш ордог хур тунадасны талаас илүү хэмжээтэй байгаа юм. Миланы хэвлэлийн мэдээлснээр хөрсний гулгалт, үерийн улмаас гүүр нурж, олон арван хүнийг аврах шаардлагатай болсон байна.

“AP” болон “FloodList”-ийн мэдээлснээр Газар дундын тэнгисийн боомт хот Савона хотод үер хамгийн их хохирол учруулсан бөгөөд түүгээр дайран урсдаг Летимбро гол үерлэжээ. Даваа гарагт Лигурийн хамгийн том хот Генуяд сургууль, цэцэрлэгт хүрээлэнгүүд хаагдсан байна. Хүний амь нас эрсдээгүй ч тус бүс нутагт олон арван хүнийг аварч, нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet