ЗАСГИЙН ГАЗАР

Н.ТАВИНБЭХ: Түлшний картыг бүртгэлжүүлж байгаа нь нэг айлд, нэг карт гэдэг зарчмыг барьж буй явдал юм

-Шахмал түлш борлуулах цэгийн тоог арваннэгдүгээр сарын 1 гэхэд 600 болгон нэмэгдүүлнэ-

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 71.4 мянган тонн нөөцтэй байна. Энэ бол оргил ачааллын үед хагас сар, бага ачааллын үед нэг сарын хэрэглээ юм. Өнгөрсөн оны мөн үед 58 мянган тонн шахмал түлшний нөөцтэйгээр өвлийн их ачааллыг давж байсан. Үүнтэй харьцуулахад бид 20 мянга орчим тонноор илүү байна. Засгийн газрын тогтоолын дагуу шахмал түлшний үнийн хөнгөлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл сунгасан.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар барьцалдуулагч бодисны нэг сарын нөөцтэй байна. Тэгэхээр шахмал түлшний хомсдолд орсон гэх нь буруу юм. Харин үнийн хөнгөлөлттэй холбоотойгоор иргэд шахмал түлшээ нөөцлөх хандлагатай байна. Мөн хүйтний эрч чангарсан нь шахмал түлшний дугаарлалт үүсгэхэд нөлөөллөө. Тийм учраас бид шуурхай арга хэмжээ авч шахмал түлш борлуулах цэгийн тоог өнөөдрийн байдлаар 420 болгон нэмэгдүүлээд байна. Гэр хорооллоор яваад үзвэл шахмал түлшний дараалал багассан байгаа. Ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд борлуулалтын цэгийн тоог 600 болгон нэмэгдүүлнэ.

Шахмал түлшний картын хувьд, өнгөрсөн оны гүйцэтгэлээр 180,000 хэрэглэгч гахмал түлшний худалдан авалт хийсэн. Иргэдэд 240 мянган карт тараасан. Нэг хэрэглэгчид хоёр карт байх асуудал гардаг. Үүнийг бид цэгцлэхээр ажиллаж байна. Картаа бүртгэлжүүлсний дараа түлш олгож байгаа. Энэ бол нэг айл, өрхөд нэг карт гэдэг зарчмыг барьж буй явдал юм” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet