ЗАСГИЙН ГАЗАР

Г.ЁНДОН: Шатахууны зохиомол хомсдол үүсгэхийг оролдож байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны нөөцтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Шатахууны хомсдол хоёр дахь удаа үүслээ гэж ярьцгааж байна. Энэ тухайд шатахуун импортлогч компаниуд хүртэл мэдэгдэл гаргасан. Үүнийг та бүхэн харж байгаа байх. Шатахууны нөөц хэвийн хэрэглээгээр тав хоногийнх бий. Энэ сарын 10-14-нд шатахууны татан авалт хийгдэж, нөөц нэмэгдэж эхэлнэ. ОХУ 54,000 тонн АИ-92 автобензин нийлүүлэх ёстой. Тийм учраас цаашид шатахууны хомдол үүсэхгүй. Харин зохиомол хомсдол үүсгэхийг оролдсон гэж ойлгож болно” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet