COVID-19

10.06: 14 хүн нас барж, халдварын 2,409 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Гэрэл зургийг MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.10.06/

Сүүлийн 24 цагт халдварын 2,409 шинэ тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас барлаа. Тохиолдлуудын нэг нь зөөвөрлөгдсөн бол 1,316 нь Улаанбаатар хотод, 1,092 нь орон нутагт батлагдлаа.

Харин 7,813 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарч, 22,158 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 3,960 нь хүүхэд, 1,521 нь жирэмсэн эх байна.

Халдвар авсан иргэдийн,

  • 13,227 хүний биеийн байдал хөнгөн,
  • 6,487 хүн нь хүндэвтэр,
  • 2,098 хүн нь хүнд,
  • 346 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 1,303 болсон бол гэрийн ажиглалтад 53,363 хүн байна.

Мөн 2,252.136 хүн вакцины I тунд, 2,131.978 сая хүн вакцины II тунд, 323,940 хүн III тунд хамрагджээ.

May be an image of map and text

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet