НИЙГЭМ

Жолоодох эрх олгох шалгалтад 299 шалгуулагч оролцсоноос 75 нь тэнцжээ

Гэрэл зургийг
MPA.mn

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс жолоодох эрх олгох шалгалт зохион байгуулдаг бөгөөд хуваарийн дагуу тогтмол явагдаж буй.

Энэ хүрээнд өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох онолын шалгалтад хамрагдвал зохих 299 шалгуулагчаас 26.7 хувь буюу 80 шалгуулагч ирээгүй байна.

Мөн шалгалтад хамрагдсан 219 шалгуулагчаас 75 буюу 34 хувь нь тэнцжээ.

Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтад тэнцээгүй шалгуулагчдын 29 хувь нь зургаа ба түүнээс олон алдсан байна. Харин аравдугаар сарын 4-нд онолын шалгалт өгсөн 205 хүнээс 36 хувь тэнцсэн бөгөөд тэнцээгүй шалгуулагчдын 27.8 хувь нь зургаа болон түүнээс дээш алдсан байна. 

Иймд өөрийн авто сургуулийн урьдчилсан шалгалтад тэнцээгүй хүмүүсийг шалгалтад хамруулахгүй байхыг ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс анхаарууллаа. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet