newswire

Хотын дарга Налайх дүүргийн өндөржүүлсэн бэлэн байдлын үйл ажиллагаатай танилцлаа

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр гарсан шийдвэрийг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа.

Эрүүл мэндийн байгууллагын коронавируст /CoVid-19/ халдвараас сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тайлан мэдээллийг сонссон хотын дарга цаашид эрүүл мэндийн үзлэг, тусламж үйлчилгээ болон халдвар хамгааллыг бүх шатанд сайжруулан ажиллахыг үүрэг болголоо.

Мөн Номин-Налайх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагаатай танилцаж, тус товчоонд ажиллаж буй бие бүрэлдэхүүнийг ажлын хариуцлага, сонор сэрэмжээ дээшлүүлэх, тээврийн хэрэгсэл бүрийг хяналт тандалтанд хамруулах, иргэн бүрийг үзэж, шинэ коронавирусын халдвараас сэргийлэх, амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар явахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөмжөөр хангахыг анхаарууллаа.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet