ДЭЛХИЙН МЭДЭЭ

Тайваний хамгаалалтын бүс рүү Хятад улс 56 онгоц илгээж рекорд тогтоожээ

Даваа гарагт Хятадын 56 байлдааны нисэх онгоц Тайваний агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрсний дараа хариуцлагагүй өдөөн хатгасан үйлдлүүдээ зогсоохыг Бээжингээс шаардав.

Нэг жил гаруй хугацаанд Хятадын нисэх хүчин Тайваний газар нутгийн ойролцоо ойр ойрхон нислэг үйлдэж байгаа. Баасан гарагаас хойш Хятад улс Тайванийн батлан ​​хамгаалахын бүс рүү 150 орчим нисэх онгоц илгээжээ.

Хамгийн сүүлийн ажиллагаанд 34 ширхэг “J-16” сөнөөгч, 12 цөмийн бөмбөгдөгч “H-6” онгоц илгээсэн бөгөөд тэд бүгд Тайванийн хяналтад байдаг Пратасын арлуудын ойролцоох бүсэд ниссэн гэж Тайванийн засгийн газар мэдэгджээ. Мөн өдрийн орой дахин дөрвөн байлдагч онгоцыг илгээсэн бөгөөд Хятад улс нэг өдрийн дотор нийт 56 онгоц нисгэснээр рекорд тогтоов.

Тайванийн Хятадын бодлого тодорхойлох дээд байгууллага болох Эх газрын асуудал хариуцсан зөвлөл (MAC) Бээжинг “Тайваний энх тайван, тогтвортой байдлын статусд ноцтойгоор халдсан” гэж буруутгасан бөгөөд тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Чиу Чуй Чен “Бид Бээжингийн эрх баригчдаас тайван бус, хариуцлагагүй өдөөн хатгасан үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Ням гарагт АНУ Тайваний ойролцоох өдөөн хатгасан цэргийн ажиллагаагаа зогсоохыг Хятадаас шаардсан бөгөөд үүний хариуд Хятад улс Вашингтоныг өдөөн хатгагч гэж буруутгаж, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй байхыг анхааруулав.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet