ДЭЛХИЙН МЭДЭЭ

Румыны үл хөдлөх хөрөнгийн магнат Дан Петреску гэр бүлийн хамт онгонцны ослоор амь үрэгдлээ

Италийн хойд хэсэгт орших Милан хотод хувийн онгоц оффисын хоосон барилгыг мөргөж, онгоцонд байсан зургаан зорчигч, нислэгийн багийн хоёр хүн бүгд амиа алджээ. Сардиния арал руу нисэх гэж байсан онгоц Миланы Линате нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараа осолдсон байна. Ослын улмаас оффисын барилга болон зогсоолд байсан хэд хэдэн машин шатсан боловч газар дээр хэн ч гэмтээгүй байна.

Ням гарагийн орой Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг онгоцыг үл хөдлөх хөрөнгийн магнат Румыны хамгийн баян хүмүүсийн нэг, 68 настай Дан Петреску удирдаж байсан бөгөөд түүний эхнэр Регина Доротеа болон тэдний хүү Дан Стефано хамт нас барсан гэж мэдээлэв. Мөн Италийн бизнесмен Филиппо Нассимбене, түүний эхнэр Клэр Стефани Каролин Александреску болон тэдний хүүхэд амиа алдсан тухай мэдээлэлд дурджээ.

Ослын шалтгааныг шалгаж эхэлсэн бөгөөд зарим гэрчүүдийн хэлж байгаагаар нэг хөдөлгүүртэй Пилатус PC-12 онгоц унах үедээ аль хэдийн шатаж эхэлсэн байжээ.

Миланы прокурор Тизиана Сицилиано ослын газарт сэтгүүлчдэд хэлэхдээ “Нислэг тодорхой хугацаанд хүртэл үргэлжилж, дараа нь радарын дэлгэц дээр хэвийн бус байдал ажиглагдаад, онгоц осолдож унасан. Онгоц ямар ч түгшүүрийн дохио илгээгээгүй” гэв.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet