УИХ

“Өсвөрийн парламент” хөтөлбөрт шалгарсан хүүхдүүдийн нэрс тодров

Өсвөр үеийнхний идэвх оролцоог нэмэгдүүлэх, хөгжүүлэх, тэдний дуу хоолойг сонсох зорилготой “Өсвөрийн парламент” хөтөлбөр бүртгэл явуулсан.

Монгол орны өнцөг булан бүрээс тус хөтөлбөрт оролцохоор 1000 орчим сурагчид бүртгүүлснээс УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Пипл ин Нийд /People in Need ОУБ/ зэрэг байгууллагууд хүүхэд тус бүрд үнэлгээ өгч 76 сурагчийг сонгон шалгаруулсан юм. Мөн Хүүхдийн оролцооны томоохон байгууллагуудаас/ Скаут, Улаан Загалмай, Хүүхдийн Холбоо г.м/ 14 сурагчийг урилгаар оролцуулахаар бүртгэж, нийт 90 сурагчийн нэрс ийнхүү тодорлоо.

21 аймаг, 9 дүүргийн мянга мянган үе тэнгийнхнээ төлөөлөн “Өсвөрийн парламент “ хөтөлбөрт оролцож байгаа сурагчдын хувьд сурсан мэдсэн зүйлээ найзууд, сургууль, хамт олон, цаашлаад олон нийттэй хуваалцаж, эерэг нөлөөллийг түгээж, идэвх санаачлагатай оролцоно гэдэгт итгэлтэй байна гэж зохион байгуулагчид хэллээ.

Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд хууль эрх зүй, иргэний боловсролын мэдлэгээ нэмэгдүүлэхээс гадна байгаль орчноо хайрлах, хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүүхдүүд юу хийж чадах талаар нөлөөллийн ажлууд амьдарч буй газартаа хийх юм.

No photo description available.
No photo description available.
May be an image of text

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet