ГЭРЭЛ ЗУРАГ

ФОТО: “ОДОО БОЛЛОО” тайван жагсаалаас

Гэрэл зургийг
MPA.mn

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы нээлтийн энэ өдөр АН-ынхан сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, Төрийн ордны чуулганы танхимын үүдэнд эсэргүүцлээ илэрхийлсэн акц зохион байгуулсан. Түүнчлэн Сүхбаатарын талбайд “Одоо боллоо” бүх нийтийн цуглаан зохион байгууллаа.

Энэ талаар АН-ын удирдлага М.Тулгат “Өдөр бүрийн эргэж буцсан буруу шийдвэр, хулгайд идэгдэж авлигажсан төсөв, иргэддээ биш хөшөө дурсгалд зориулсан хөрөнгө оруулалт, хүний эрхийг зөрчсөн дарангуйлал зэрэг нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байгаа энэ цаг үед Ардчилсан Намаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт тодорхой асуудлуудаар удаа дараа шаардлага тавьсан ч шаардлагыг биелүүлсэнгүй. Иймд Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна” хэмээн ярьсан юм.

Тус намынхан долоо хоногийн өмнө өнгөрсөн есдүгээр сарын 23-нд нийгэм, эдийн засгийн байдал хүнд үед Засгийн газар дорвитой шийдвэр гаргаж ажилласангүй, мөн цар тахлаар далимдуулан 20 их наяд төгрөг шамшигдуулсан хэмээн УИХ-ын дарга, МАН-ын олонхын бүлэгт шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагыг төрийн өндөрлөгүүд хүлээж авахгүй бол аравдугаар сарын 1-нд “Одоо боллоо” тайван жагсаал зохион байгуулна хэмээн мэдэгдээд байсан билээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet