ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-д 23 зүйлийн амьтан, ургамал устаж үгүй болжээ

АНУ-ын загас, зэрлэг ан амьтдын байгууллага (FWS) 23 зүйлийн амьтан, ургамлыг устаж үгүй болсон гэж зарлалаа. Тус байгууллага нь энэхүү устаж үгүй болсон амьтдыг аюулд өртөж буй амьтдыг хамгаалах зорилгоор баталсан “Устаж буй амьтдын тухай хууль”-иас (ESA) хасахыг санал болгосон юм. Учир нь 1973 онд хүчин төгөлдөр болсон тус хуулийн хамгаалалт эдгээр амьтдын хувьд хэтэрхий оройтсон гэжээ.

Нийтдээ 11 шувуу, нэг сарьсан багваахай, хоёр загас, нэг ургамал, найман төрлийн дун зэрэг амьтад устсан байна. “FWS” нь эдгээр зүйл тус бүрийн хамгийн сайн шинжлэх ухааны нарийвчилсан тойм дээр үндэслэн ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдэв.

“FWS”-ийн амьтны төрөл зүйлчлэлийг хянадаг Бриджит Фахи “Эдгээр 23 зүйл тус бүр нь манай үндэстний байгалийн өв, дэлхийн биологийн олон янз байдалд буцаах боломжгүй хохирол үүссэнийг харуулж байна. Энэ нь хүнээс үүдэлтэй хүрээлэн буй орчны өөрчлөлтийн үр дагавар юм” гэж “New York Times” сонинд ярьжээ.

“ESA” нь жагсаалтад багтсан амьдын 99 гаруй хувийг устахаас урьдчилан сэргийлж чадсан бөгөөд амьтдыг хамгаалах шаардлага нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр их хэрэгтэй болоод байгааг “FWS” онцлов.

“FWS” нь цаашид амьтдыг устахаас урьдчилан сэргийлэх, жагсаалтыг сэргээх зорилгоор улс даяар олон түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж байна” гэж тус байгууллагын дэд захирал Марта Уильямс хэлэв.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet