Live
COVID-19

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: Сүүлийн нэг сард халдварын тохиолдол ОГЦОМ нэмэгдлээ

НОК-оос долоо хоног бүр коронавирусийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэдэг болсон. Өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “НЭМГ-аас ковидын хариу арга хэмжээний хүрээнд 11 төрлийн үйл ажиллагааг явуулж байна.

Бид эмийн сангуудын нөхцөл байдлын мэдээллийг 24 цаг тутамд авч байгаа. Сүүлийн нэг сарын хугацаанд халдвар огцом нэмэгдлээ. Халдварын нөхцөл байдлыг сараар илэрхийлбэл, 31-38 дахь долоо хоногт 98 мянгаар нэмэгдлээ. 35 дахь долоо хоногоос вакцинжуулалтын идэвхи эрс буурсан. Иргэд III тундаа хамрагдах хэрэгтэй байна.

Батлагдсан тохиолдлын гэр болон тусгаарлах байрны ачаалал нэмэгдсэн. 36 мянган хүн гэрийн хяналтад байна. Мөн хүнд, маш хүнд хүний тоо эрс нэмэгдсэн. Өнөөдрийн тухайд гарч байгаа хүний тоо хэвтэж байгаа хүнийхээ тооноос багасаж ирлээ. Орны сэлгэлт эрс багассан.

Жирэмсний халдварыг онцгой анхаарч байгаа сүүлийн хоногуудад жирэмсэн эх халдвар авсан бол шууд эмнэлэгт хэвтүүлж байгаа. Тухайн иргэн ЭМД-тай байна уу, үгүй юү огт хамаагүй. Жигд үйлчилгээ үзүүлж байна” гэлээ.

Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Мутацад орсон вирусийн улмаас эмчилгээний хугацаа 14-21 хоног болтлоо уртассан. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 80 хувь нь хүнд оноштой. Үлдсэн 20 хувь нь хавсарсан суурь өвчтэй хүмүүс байна.

Орны тоог нэмэхгүй байгаа шалтгаан нь хүн хүчтэй холбоотой. Ор олноор нь дэлгэх нөхцөл мөн одоогоор хомс байна. Нийслэлд 300 орыг аравдугаар сарын 1-нээс дэлгэнэ. Өчигдрийн байдлаар эмнэлэгт хэвтэх нэн шаардлагатай 150 хүн байна.

Өнөөдөр нийслэлд 2,000 гаруй хүн КОВИД-19-тэй тэмцэх чиглэлд ажиллаж байна. Гэвч нийтдээ 4,000 орчим хүн ажиллаж байж эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалттай хэмжээнд хүрнэ” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet