ДЭЛХИЙН МЭДЭЭ

ДЭМБ: Хойд Солонгос, Маршалын арлууд, Йемен зэрэг орнуудын эрүүл мэндийн салбар сул

Судалгааг хийхдээ өргөн хүрээг хамарсан халдварт өвчний үед ашиглах шаардлагатай хэрэгслүүдийн нөөц, лабораторийн хүчин чадлыг үндэслэн 1-100 хүртэлх оноогоор үнэлдэг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирус шиг гэнэтийн халдварт өвчин,  тахал дэгдэхэд эрүүл мэндийн салбар нь бэлтгэлтэй болон ийм төрлийн өвчин, тахалтай тэмцэх чадваргүй буюу энэ салбарын хөгжил муу орнуудын жагсаалтыг гаргажээ.  Жагсаалтыг АНУ тэргүүлсэн бол Их Британи хоёрдугаарт, Нидерланд гуравт бичигдсэн байна. ДЭМБ-аас гаргасан Эрүүл мэндийн аюулгүй байдлын индекс нь дэлхийн 195 орны эрүүл мэндийн салбарын чадавхийг судалсан цогц судалгаа юм. Судалгааг хийхдээ өргөн хүрээг хамарсан халдварт өвчний үед ашиглах шаардлагатай хэрэгслүүдийн нөөц,  лабораторийн хүчин чадлыг үндэслэн 1-100 хүртэлх оноогоор үнэлдэг байна.

Эрүүл мэндийн салбар нь халдварт, өвчин тахалтай тэмцэхэд бэлтгэлтэй, хангалттай нөөцтэй орнууд

  • АНУ, Их Британи, Нидерланд,  Австрали, Канад, Тайланд, Швед, Дани, Өмнөд Солонгос, Финлянд

Эрүүл мэндийн салбарын хөгжил сул, элдэв халдварт өвчин, тахалд бэлтгэлгүй орнууд

  • Экваторын Гвиней, Сомали, Хойд Солонгос, Маршалын арлууд, Йемен, Кирибати, Сири, Гвиней Бисау, Габон

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet