Live
НИЙГЭМ

Х.Амгаланбаатар: Цалин, тэтгэмжийг 2022 онд үе шаттайгаар 20-иос доошгүй хувиар нэмэгдүүл

МҮЭХ-ноос УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МҮЭХ-ны одоогийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Маргааш УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Бид УИХ, Засгийн газарт тодорхой чиглэлд гурван асуудлаар урьдчилсан санал хүргүүлсэн.

Өнөөдрийн хэвлэлийн хурлаар мөн санал хүргүүлж байна. 2022 оны төсвийг батлахтай холбогдуулан дараах асуудлыг улсын төсөвт тусгах хэрэгтэй байна.

Үүнд,

  • Цалин, тэтгэмжийг 2022 онд үе шаттайгаар 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах,
  • Төрийн болон орон нутгийн байгууллагын ажиллагсдын нэмэгдүүлсэн цалин хөлсийг төсөвт нэмэгдүүлэн тусгах,
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төсвийг улсын төсөвт суулгах,
  • 44 дүгээр тогтоолыг эргэн авч үзэхийг хүсч байгаа юм гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet