ДЭЛХИЙН МЭДЭЭ

Сан Хосе хотын захиргаа Хятад иргэдээс 100 гаруй жилийн дараа уучлал хүслээ

1887 онд Сан Хосе хотын зөвлөл Хятад хотхоныг нийгмийн хэв журмын зөрчил үүсгэдэг гэж зарлаж, хэд хоногийн дараа хороолол түймэрт автсан юм. Тус үйл явдлаас 100 гаруй жилийн дараа Сан Хосе хот нь арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхаж, ксенофоби (гадаадынхныг үзэн ядах) үзэл гаргаж байсныхаа төлөө Хятадын цагаачид болон тэдний үр удмаас албан ёсоор уучлалт хүсжээ.

1887 оны тавдугаар сард гарсан түймрийн улмаас олон арван дэлгүүр, зоогийн газар бүхий Хятадын худалдаа наймааны хороолол шатаж, 1,400 орчим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Сан Хосед нэгэн цаг үед таван хятад хороолол байсан бөгөөд хоёр нь гал түймэрт өртөж сүйрсэн юм.

San Jose Chinatown just before fire of 1887

1800-аад оны дундуур Калифорни мужийн алтны шуурганы үеэр Хятад цагаачид анх АНУ-д олноороо ирж байжээ. Алтны төлөөх тэмцэл дууссаны дараа ихэнх хятадууд төмөр зам барих эсвэл бага цалингаар үйлдвэр, хөдөө аж ахуйн хүнд хэцүү ажилд оролцохоор үлдсэн. Энэ хугацаанд хятад цагаачид арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэлтэй тулгарч байсан юм. Тэд тусгай татвар төлдөг ч үл хөдлөх хөрөнгө, газар өмчлөх эрхгүй байсны зэрэгцээ тэднийг орон нутгийн хүмүүс ажлын байр хулгайлсан, цалин бууруулсан гэж буруутгадаг байв. Цаашлаад Хятадыг эсэргүүцэх үзэл нь улам даамжирч дайрах, галдан шатаах, аллагын хэрэг болж хувирчээ.

Market Street Chinatown fire, 1887

Синофоби буюу Хятадын эсрэг хандлага 1882 онд хятадын эсрэг хууль баталснаар дээд цэгтээ хүрч, хятад ажилчдын цагаачлалыг хориглосон байна. Конгресс арьсны өнгө, үндэс угсаагаар цагаачлалыг хязгаарласан АНУ-ын цорын ганц хууль тогтоомжийн төлөө уучлал хүссэн нь энэ юм.

“Шударга бус явдлын төлөө уучлалт гуйх нь өнгөрсөн үеийг арилгаж чадахгүй, гэхдээ түүхэн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн Америкт тулгарч буй арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах асуудлыг шийдвэрлэхэд тусалж чадна” гэж Сан Хосе хотын тогтоолд дурджээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet