ХҮҮХЭД

Улсын хэмжээнд коронавирусээр 0-17 насны 69,796 хүүхэд халдварлажээ

Гэрэл зургийг MPA.mn

Улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчилсөн 0-17 хүртлэх насны 69,796 хүүхэд байгаа нь нийт тохиолдлын 19 хувийг эзэлж байна гэж УОК-оос мэдээллээ. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл нь өндөр байгаа аж.

Энэ сарын 24-ний байдлаар нийслэлийн хэмжээнд,

  • 101 сургуулийн 146 багш, 54 ажилтан, 418 хүүхэд,
  • 99 цэцэрлэгийн 99 багш, 108 ажилтан, 65 хүүхэд халдвар авч, хоёр сургууль цахимд шилжсэн байна.

Мөн улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг нэмэлт гуравдугаар тунд 297,620 хүн хамрагджээ. Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны тушаалаар 18 ба түүнээс насны иргэдийг нэмэлт тунд сайн дурын үндсэн дээр хамруулж буй бөгөөд хамрагдсан иргэдийн халдвар авах эрсдэл бага байгаа учир иргэдийг дархлаа сэргээх тунд хамруулах ажлыг идэвхжүүлэхийг Засгийн газраас УОК-т үүрэг болголоо.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet